Заяаны хань

Би нь Бийр бэх.мн ээр аялах үнэхэээр их дуртай тэгээд явж байгаад энэ өгүүллэг их таалагдсан болохоор оруулж байна. 

fgvv

Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
"Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа" хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч "Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно" гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- "Бүсгүй та их азтай хүн юм" гэж хэлэв.
- "Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?" хэмээн асуухад,
- "Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа" гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.

Эх сурвалж: Бийр бэх

Үнэхээр хайр гэдэг ийм л агуу байдаг байх л гэж бодлоо үнэхээр гайхалтай хүн бүр ийм сайхан хайртай учраад ханилсан ханьдаа халамжтай байж насан туршдаа сайхан амьдраасай гэж хүсэж байна . Ганц олдох амьдралдаа харамсахааргүй аз жаргалтай амьдарч хайртай хүнтэйгээ насан туршдаа хамт байх нь тэр л хамгийн их аз жаргал, хавь ерөөл юм шүү дээ та нартаа бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Хайрынбурхан

Сэтгэгдэлүүд:

1. tenuun (зочин) | 2009-10-30 22:10:56
woooow isto oeimaa ene uguulleg iimerhuu um neeh unshdaggui bsiishd bi galit minii nunees nulims gargaj chaddag beesh goe umaa amjilt burhaaaaan
2. tonashides | 2009-10-31 02:03:56
хөөрхөн юм аа!
3. oogii (зочин) | 2009-10-31 14:00:06
Chinii ene ogyyleg chini namaig uilyylj orkhloo. Agyy khairaa gej. Amjilt!
4. Хайрынбурхан | 2009-10-31 14:28:21
harin tiimee hair gj iim l bdag bh
5. deegii (зочин) | 2009-10-31 23:23:11
amidral deerch gesen iim hair mash ih baidag bhaa.bi lav hairtai huniihaa tuluu enenees ch ihiig hiij chadnaa.neeree shuu
6. jiji (зочин) | 2009-11-01 22:21:32
yamar goy yum be iim hairtai uchirwal...
deegii bi chinii hairtai hun boliiya kk
7. baikaa (зочин) | 2009-11-12 22:40:00
Uneheer saikhaan um aa. Iim auguu hairiig bishirch bn aa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Миний баннэр та блог дээрээ тавина уу

fgvv хамгаалалт анхааруулага
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. <3 .::Анхааруулга::. Блогын эзний зөвшөөрөлгүй нийтлэл, бичлэгүүдийг хуулбарлахыг хатуу хориглоно. Блогын эзэн Хайрынбурхан. Холбоо барих хаяг: xairiinburxan@yahoo.com . Танд баярлалаа © www.gereltnaran.bblog.mn
цас Snow!
CursorsFree Cursors