Сая нэг бичлэг оруулсан чинь хайрыгаа гэнэтхэн аймар их санаад хэлж чадаагүй үгсээ одоо л хэлье гэж бодлоо.
Хайр нь чамайгаа зөндөө их гомдоосон байх намайгаа уучлаарай чамдаа би хэнээс ч илүү хамгийн их хайртай шд даанч хайраа надад гомдсон тэр сэтгэл чинь дэндүү их болохоор намайгаа уучилж чадахгүй байгаа тэй хайр нь ойлгож байнаа.Гэхдээ хэзээ нэгэн цагт хайрыгаа уучлаад ирэхийг мэдэж байгаа болохоор хайр нь тэр болтол чамайгаа хүлээнээ. Цаг хугацаа бүхнийг харуулна. Миний хайр чинь гаднаа хатуу чанга байдаг ч хамгийн уяхан хүн юм шүү дээ. Хайр нь чинийхээ тэр л аашинд хамгийн ихээр хайртай. Чамайгаа хааяа бодоод их санах юмаа мэссэнжэрт орж ирэхээр чинь юм бичих боловуу гэж хүлээгээд л юм бичхээр чинь жаахан хүүхэд шиг баярлаад л чамдаа хайртай. Хайраа наддаа хурдан ирээрэй хайр нь чамайг хүлээнээ.
Уулзалгүй удахад сэтгэл нэг л гансраад ...
Уйтгартай ч юм шиг жаргалтай ч юм шиг чамайгаа үгүйлээд...
Гэнэ гэнэхэн уйлмаар ч ... дуулмаар ч...
Гэвэршиж бишүүрхээд чам дээрээ очмоор ч...
Тогтож чадахгүй догдолж дэвхцэх зүрх минь...
Шимширтэл санасан элгээ дэвтээж шүүрс алдмаар...
Хайр асгарах энгэрт чинь нялхаран нялхаран эрхэлмээр
Чамдаа би чинь цэцэг шиг дэлгэрье, хайрт минь
Хайртай хүндээ яг энэ л мөчид хэлж амжаагүй үгсээ хэлээрэй. Хайр гэдэг дуусашгүй мэт санагдах мөртлөө эмзэгхэн байдаг юм шүү. Явсаных нь дараа хойноос нь хэлэх биш одоо л хэлье. Хайртай хүндээ хайраа илэрхийлж түүндээ баяр баясгаланг бэлэглэж яваарай. Хосууддаа бүгдээрэнд нь аз жаргал хүсье. Монголын хосууд маш олон болтугай. Хагацал гуниг тэднээс минь хол байгаасай. Сайхан хайраа олсон бол түүнийгээ хэзээ ч битгий алдаарай.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: