Хайранд шалтаг хэрэггүй...

Бүсгүй: Чи яагаад надад хайртай байдгийн. Яагаад намайг хайрладаг юм? 

Залуу : Би яагаад гэдгийг нь хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л би чамд үнэн сэтгэлээсээ хайртай...

fgvv

Бүсгүй : Чи бүр надад ямар ч шалтгаан хэлж чадахгүй байна гэж үү? Тэгсэн хэрнээ яаж надад хайртай гэж хэлж чадаж байна аа?
Залуу : Би үнэхээр ямар ч шалтгаан мэдэхгүй байна. Гэвч чамд хайртайгаа би нотолж чадна.
Бүсгүй : Нотолж чадна аа? Үгүй ээ! Манай найзын найз залуу нь түүнд яагаад хайртай гэдгээ үргэлж хэлдэг гэсэн. Гэтэл чи!
Залуу : За за!!! Би хэлье... яагаад гэвэл чи үзэсгэлэнтэй,

яагаад гэвэл чиний хоолой чинь уянгалаг,
яагаад гэвэл чи халамжтай,
яагаад гэвэл чи дур булаам,
яагаад гэвэл чи бодлогоширунгуй,
чиний инээмсэглэл, чиний хөдлөх бүр чинь хайр татмаар учраас гэжээ.

Бүсгүй ч залуугийн хариултанд сэтгэл нь ханав.
Гэвч хэдэн өдрийн дараа бүсгүй харамсалтайгаар осолд орж, хэвтэрт оржээ.

Тэгээд Залуу түүнд захидал илгээв:

fgvv

"Хайрт минь,

Чиний хоолой чинь уянгалаг учраас би чамдаа хайртай байсан. Одоо чи минь ярьж чадаж байна уу? Үгүй. Тиймээс чамайгаа хайрлаж чадахгүй нь.

Чи минь халамжтай учраас би чамдаа хайртай гэж байсныг санаж байна уу? Одоо тэр хайр халамжийг чинь би хүртэж чадахгүй болсон. Тиймээс чамайгаа хайрлаж чадахгүй нь.

Чинийхээ инээмсэглэл, хөдөлгөөн бүрт би дуртай байсан. Одоо харин чи минь инээмсэглэж чадах уу? Одоо хөдөлж чадах уу?

Үгүй ээ, тийм учраас чамайгаа хайрлаж чадахгүй нь.
Хэрэв хайранд шалтгаан хэрэгтэй юм бол яг одоо надад чамайгаа ахин хайрлах хэрэг байхгүй болжээ.

Хайранд шалтаг бий гэж үү? ҮГҮЙ ЭЭ!
Тийм болохоор л би чамдаа одоо хүртэл хайртай. Хайранд шалтаг байх хэрэггүй, хонгор минь.

Мөнхөд хайртай,

Чиний ... "

Энэ надад мааш их таалагдсан болохоор орууллаа. Үнэхээр хайранд шалтаг хэрэгтэй гэжүү?.Хэдэн сарын өмнө байхаа надаас хайртай  хүн минь чи яагаад надад хайртай байдын? гэж асуухад тэр үедээ хэлэх үгээ олохгүй их л сандарч билээ. Чи минь хааяа аашилдаг ч гэсэн хөөрхөн ааштай болохоор чамдаа  хайртай гээд л өнгөрч байсан юмдаг. Үнэхээр хайранд шалтаг хэрэггүй ээ. Харин чамайг хайрлаж байгаа хэн нэгэн энэ дэлхий дээр байна гэдэг чи хамгаас азтай нэгэн юм шүү. Сайхан хайраа олбол хэзээ ч битгий алдаарай.   

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-10 23:50:12
гэгээлэг
Хайрын бурхан минь истоо гоогоо юм нийтэлжээ... Яагаад хайртайгаа мэдэж чадахгүй, мэдэхийг ч хүсэхгүй л байгаа бол тэр хайр ...

үнэхээр гоё захидал байна... хэлэх үг алга... ийм хайрын өмнө хорвоогийн муу муухай бүх юм юу ч биш...
3. Хайрынбурхан | 2009-10-11 00:04:01
hvmvvsee shan hairaa olbl hezee ch bitgii aldaarai bi ch bs hairiihaa toloo temtesenee
4. Mr.Freeman | 2009-10-11 00:04:07
Хүн хүнд хайртай гэдгээ нотлохын тулд "Би чиний үүнд чинь болсон. түүнд ч чинь болсон " гэх нь үнэн байж чадах уу... харин хайр гэдэг бол сэтгэлийн их холбоос учраас л өөрөө хүчтэй байж чаддаг...
Би нэг хүнд хайртай.. Гэхдээ тэрний юунд нь болж хайрлсанаа би хэлэх хүсэлгүй байдаг.. Гэхдээ л би түүнд хайртай.
5. molor | 2009-10-11 00:04:51
Үнэхээр хайртай бол шалтгааныг нь хэлж мэддэггүйм билээ хөө
6. solongo (зочин) | 2009-10-11 08:59:16
vneheer ih taalagdlaa hairand hezee ch shaltag hereggvi ee
7. tsoogii (зочин) | 2009-10-11 14:30:04
uneheer goy shuu. helj chadku ch tusuulj chaddag ter bol hair
8. Үзэсгэлэнт бүсгүй | 2009-10-11 14:31:58
tiim sho
9. paulchris | 2009-10-13 12:39:13
Манай эхнэр надад тэгүүл жинхнээсээ хайртайм байшд
10. yume | 2009-10-13 12:57:09
goyiin te neeree hairand shaltag bhguishd hunuus dandaa l chi yaagaad tuuniig hairlatsiin yun chamd taalagddagiin yun chmg tegtlee tataad bgaan geel asuudiin bi urdaas ni medehgui bnaa l gdd teheer bas urdaas olon yum yrinaa yaagaad meddegguin tiim bol hair bish bhaa l gene teheer ni buh yum ni l minii hairiig tatdag gej heldiishd hehe
11. berry (зочин) | 2009-10-14 23:08:49
ymarch shaltgaanguigeer hen negneer hairluulahiig hvsej bn
12. өхөөрдөм (зочин) | 2009-10-21 15:14:40
хахахаха охиныг нь өрөвдөөхөй
13. Наргил | 2009-10-21 15:21:14
хэхэ хөөрхөн ен
нээрээл хайрлахад шалтгаан хэрэггүй
хайгаад ч олдоггүй
14. Ayush (зочин) | 2009-10-23 17:31:28
үнэхээр л үнэн шүү хайранд шалтгаан байдаггүй
15. anhaa (зочин) | 2009-10-24 11:11:51
hi bi nz zaluugiinhaa yund tegtlee tatagdsanaa meddeggui shd tegehdee hairtai gedgee l meddeg nadaas minii yund bolsiin geed asuudag bi medehgui l gedeg getel odoo ter mini tseregt yavlaa 1 jil shdee
16. Хайрынбурхан | 2009-10-24 17:25:41
uun hvleegeerei neg l medehed 1jil ongorno shdee tewch itge tgwl tgd hvreed l irne amjilt shvv

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Миний баннэр та блог дээрээ тавина уу

fgvv хамгаалалт анхааруулага
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. <3 .::Анхааруулга::. Блогын эзний зөвшөөрөлгүй нийтлэл, бичлэгүүдийг хуулбарлахыг хатуу хориглоно. Блогын эзэн Хайрынбурхан. Холбоо барих хаяг: xairiinburxan@yahoo.com . Танд баярлалаа © www.gereltnaran.bblog.mn
цас Snow!
CursorsFree Cursors