2009-10-06 20:42:39

П. Хорлоо Хонгор минь
Дурлал гэдэг үгийг
Дуртай хүндээ хэлдэггүй юм
Хайр гэдэг үнэнийг
Харсан бүхэндээ ярьдаггүй юм
Шилж олсон дурлал
Шижрээс илүү үнэтэй
Эрж олсон хайр
Эрдэнээс илүү эрхэм
Миний шилсэн шижир
Чи боллоо
Хонгор минь!
Миний олсон эрдэнэ
Чи боллоо
Янаг минь !
Тийм үнэнч дурлал
Цэцгийн дэлбээг нээнэ
Ийм халуун хайр
Шүлгийн шидийг дэлгэнэ
Тэгээд би чамдаа
Цэцгээ барьж байна
Тэгээд би чамдаа
Шүлгээ бичиж байна
Цэцэг минь ганцхан юм шүү
Чамаас өөр хэнд ч өгөхгүй
Шүлэг минь чухаг юм шүү
Чамаас өөр хэнд ч бичихгүй
Цэцгээс үр соёолж
Цэнгэл жаргалыг ивээнэ
Шүлгээс сэтгэл бадарч
Чин амрагт болцгооно
Хариу хайрын цэцэг
Халамжлан ирэхийг горлином
Хариу дурлалын шүлэг
Хайрлан өгөхийг хүснэм



Сэтгэгдэлүүд:
Дурлал гэдэг үгийг
Дуртай хүндээ хэлдэггүй юм
Хайр гэдэг үнэнийг
Харсан бүхэндээ ярьдаггүй юм
ene heseg iluu taalagdlaa
Сэтгэгдэл үлдээх: