Түүнд бичсэн хамгийн сүүлийн захиа

fgvv Сайн байна уу. Энэ захиаг уншихгүй ч гэсэн өдрийн мэнд хүргэе.

Чамдаа уучлаарай гэж хэлэхэд хэтэрхий оройтчихсон байхаа. Бүтэн 1 жил хагас аль хэдийн өнгөрчихөж. Гэхдээ л хэлж чадаагүй энэ үгийг хэлээгүйдээ харамсаад өөрийгөө буруутгаж амьдрахгүйн тулд үүнийг бичиж суунаа.

Хоёулаа хаврын хавсарган салхитай жихүүн орой танилцаж байж. Чамдаа туньж эрхэлж аргадуулсаар нэгэн оныг үдсэн нь одоо богинохон мэт санагдана. Гэхдээ бардам зандаа эрдээд би чамайгаа алдчихсаан. Дэндүү их хайрлаад аргадаад байсанд чинь сохроод чамайгаа хэзээ ч бодож байсангүй. Хамгийн сүүлд айхтар хатуу үгс хэлчихээд чамаар гуйлгана гэсэн бүрэн итгэлтэй байсан болохоор бууж өгөх тухай хоромхон ч бодоогүй. Халамцуухан орж ирчихээд үг дуугүй гал тогоонд өрөвдөлтэй сууж байсан төрх чинь одоо ч нүдэнд тодхон. Өрөөндөө орж суучихаад нүүр өгөлгүй байсаар гаргачихаж байхдаа эргээд орж ирээд гуйна л гэж бодож байсансан. Одоо тэр үедээ эргээд очих юм бол тэвэрч зогсоод чамайгаа хааш нь ч явуулахгүй байхсан.

Тэгж гарч яваад чи над руу ирээгүй яриагүй. Мэсэнжэрийн статус дээрээ УУЧЛАЛ ГУЙХЫГ ЧИНЬ ХҮЛЭЭНЭ гээд биччихсэн байхыг чинь уншаад хмм тэгнэ ч гэж байхгүй шүү гэж дотроо хэлээд сууж байхын оронд миний буруу гэчих нь яасан юм бол. Би гаднаа бардам инээмсэглэсэн баг өмсчихөөд чамайгаа мөн чиг их хүлээсэн дээ. Дотроо шаналсан шаналалаа бүгдээс нууж бүтэн сар цэх алхсаан. Хайртай найзыхаа төрсөн өдөр дээр пяав хэтрүүлж уусны гайгаар нууж дарсан бүхнээ гаргаад мэлмэртэл уйлж багтарсан сэтгэлээ тайвшруулж байхдаа ч би чамд бууж өгөөгүй. Одоо ч тэр л хэвээрээ. Уулзсан танилцсан эргүүлсэн эрчүүлээс чинийхээ халамж хайр занг өөрийн мэдэлгүй хайчих юм...

2 сарын 14 гээд хаа холоос намайгаа зорьж ирээд өгч байсан бэлэг чинь одоо ч надад бий. Би бөгжийг нь гартаа зүүлгүй гинжэнд кулон болгоод зүүхээр хүмүүс ямар учиртайг нь их асуудаг. Надад өгсөн хамгийн нандин бэлгийн нэг байсаар байна байхаа.

УУЧЛААРАЙ...

Энэ үг хоолой дээр гарч ирсэн үе хичнээн олон байгаа вэ. Дэндүү олон наймтай болохоор чиний дугаар цээжлэхэд хэтэрхий амархан. Одоо ч чиний дугаарыг би цээжээр мэднэ. Дугаараа нуусан дуудлага орж ирэх бүрийд би чамайг байх гэж горьддог. Юм ярилгүй хэсэг сонсож байгаад тасалдаг хүн чамаас минь өөр хэн ч байх билээ дээ. Гэхдээ би чамаас дэндүү хол явчихжээ.

Одоо Чи миний УУЧЛААРАЙ гэсэн үгийг хүлээж явдаг эсэхийг би мэдэхгүй.

Гэхдээ энэ үгийг хэлчих юмсан гэж 1 жил хагас тээсэн юм шүү. Чи минь үүнийг уншаасай.

ХАЙРАА НАМАЙГАА УУЧЛААРАЙ...

Чамдаа харамгүй хэлдэг байсан хайраа гэдэг үгийг би одоо хүн бүхнээс харамладаг. Тэр үг надад чамайг санагдуулаад байдаг болохоор би бусдыг чиний нэрээр дуудаад байгаам шиг санагддаг. Харин одоо бүгд өнгөрчихсөн. Гэхдээ би чамдаа хайртай байсан бас хийсэн үйлдэлдээ үргэлж гэмшиж явдгаа хэлэх гэсэн юм. Чиний минь энгэрт эрхэлсэн тэр бүсгүйд атаархаж хэзээ ч зүрхлэхгүй болохоор  чи минь уучлал гуйсан зүрхийг минь ойлгоод сэтгэл амар аз жаргалтай амьдар даа. БАЯРТАЙ

                                                               М.О-Д

Сэтгэгдэлүүд:

1. Н.БЭХЭРЭ | 2009-08-28 13:18:34
Хайрын бурхандаа баярлалаа
2. Галдан | 2009-08-28 13:19:25
хия хия
3. Mr.Freeman | 2009-08-28 13:20:32
Хэхэ.. Дүү гэрээ сольчихож.. Энэ нөгөө Бэхэрэ биш биз дээ ааан....
4. forever | 2009-08-28 13:26:40
Өчигдөрхөн ярьж байсан сэдэв гарч ирсэн байна шд. Уучлалт гуйх ч их хэцүү шүү. Уучлах болов уу, яах бол гэж бодоод бүр зовчихдог юм.
5. Хайрынбурхан | 2009-08-28 13:27:26
Бэхэрэ мөн шдэээ блогын хэхэ
6. LuZa | 2009-08-28 13:32:27
Хүмүүсийн блог улам л гоё болоод байхын тээ
7. bolorka83 | 2009-08-28 13:47:53
onoodorhon bi uuchilahad oroitohgui geed salaltiin tuhai heden mor bichij suusan yum . ene harin terend mini hariult ch boloh shig ..
8. Namara (зочин) | 2009-08-28 13:52:22
Hojim ch gesen uuchlal guih setgel baina gedeg saihan
9. good_women (зочин) | 2009-08-28 14:00:19
behere maani hairiin galand odoo l haluutsaj baigaa yum baina daa. yag l tiim hunees garah hel ug baina hehehe. chamaig uuchlah baihaa iim goy zahia bichsen yum chine. goy ch blog baina.
10. эрхэм цэцэг | 2009-08-29 06:06:04
манай анай хөөрхөн шүү
11. mon_tur | 2009-08-30 13:05:01
uul nı ıh goe bıchjee. ene chın nogoo hen guaın ohınıı terend bıchsen zahıdal bna shvv de. nogoo hen guaın bıe nı gaıgvı bga daa. zaluu nı hvn amıtantaı gerlee bolowuu medeegvı bız. kkk. ene chın jınhene haırıın blog bhgvı yu. blog bvhen nerendee tohırson zvıl bıchıj bwal blogıın uchır utga nı garch bga yum shvv de. gegeen haırıın blogtoo ondroos ondor amjılt hvsey e.
12. Хайрынбурхан | 2009-09-03 10:33:00
hehe mon_tur ahdaa maash ih bayarlalaa
13. o (зочин) | 2009-09-07 18:17:54
Bi cham shig immerhuu zuiliig tuulaad ongorson um daa. Yamar ch bardam zan bilee. odoo 6 sar boloh ni.Huleeseer...
14. urin (зочин) | 2009-09-07 18:31:36
uneheer hairtai bol bardam zangaa hayaad uuchlalt guih heregtei.. Dahin haramsaj suuhiin orond UUchlaarai gj heleed ewlerch tuuniihee haluun engert jargah shig shn ym bhgu shuud ee humuusee hairaa bitgii aldaarai.. AMJILT
15. Rush | 2009-09-07 18:44:22
ee dee chi uuchlalt guihgui. bi bas iim bsaan. gehdee ter min nadaas shantralgu 2 jil namaig argadaj dee. harin odoo bi oilgodog. bi tuunige gomdooh yum hiichihvel hamgin turun ni bi ochood uuchlarai gj heldeg.
16. xoxotush | 2009-09-07 19:02:04
uuchlalt oroitoogu bailgu dee
17. molor | 2009-09-07 19:06:17
УУЧЛАЛ ГУЙХАД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ ЭЭ
18. haluun zurh (зочин) | 2009-09-19 15:25:40
uuchlalt guih oroitohku l bh lda gehde ter bugdiig erguulhed oroitson bhig hen ch uguisgehku shd inghed uneheer biy biyende hairtai l yum bol ter bardam zan hend heregtein be daraa ni ingej haramsahkun tuld sohorch guigad ch hamaagui haira avraad uldeh heregteishd ter zaluug orovdoj bn ooroo ch adilhan bdald orj uzsen bardam zan hair setgeliig bish hair setgel bardam zan yalan diilhiin toloo zaluusaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Миний баннэр та блог дээрээ тавина уу

fgvv хамгаалалт анхааруулага
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. <3 .::Анхааруулга::. Блогын эзний зөвшөөрөлгүй нийтлэл, бичлэгүүдийг хуулбарлахыг хатуу хориглоно. Блогын эзэн Хайрынбурхан. Холбоо барих хаяг: xairiinburxan@yahoo.com . Танд баярлалаа © www.gereltnaran.bblog.mn
цас Snow!
CursorsFree Cursors