Тэр нэгэн хайр

fgvv

Гал халуун дурлалын дарс жүнзэнд бялхаж
Ганцхан чамд хайртай байсан үе надад бий
Үнэрийг чинь аясын салхинаас эрэлхийлж
Үнэндээ ганц чамайг л хайрласан мөчүүд надад бий

Хаврын яргуй сэтгэлээс минь аяархан өндийж
Харцанд чинь миний энгэр нэвт гэрэлтэж
Уруул минь чиний л биеээр хэрэн тэнүүчилж
Угтаа чи минийх байсан үе бас чамд бий


Ийм л чигээрээ намар өвлүүдийг үдэх гэж
Энэ л хэвээрээ хавар зунуудыг угтах гэж
Урсах нулимс дурлалын хилээр даван зугаалж
Ухаангүй чамруу тэмүүлсэн үе надад бий

Цэцэг хүртэл атаархасан хайр сэвтэхийн цагт
Цээжин дотор гомдол тунирхал сүлэлдхийн үед
Надад дурлал өгч гийгүүлсэн чи
Навчистай хамт хийсэн одсон

Аргаа барсан дурлал орхиод явахын үед
Амьсгалын чинь тоогоор надад шингэсэн
Аажмаар салхинд туугдах хумхийн тоосыг
Алгаараа түүн хөл нүцгэн үлдсэн би

Сэтгэгдэлүүд:

1. shulgashaazgai11 | 2009-08-19 06:35:31
tiimee hair sevthiin tsagt itgel huleelt 2toi eenegshij negen dasdag saihan bichij sanaashiraad garav zurh guniad bnoo
2. shutenbishregch (зочин) | 2009-08-19 06:53:04
тийм шүү санааширхаар сайхан шүлэг .... Номингийн шүлэгнээс тийм нэгэн бардамнал тэгсэн хирнээ гуниглал үнэртдэг .
3. уншигч (зочин) | 2009-08-19 06:54:40
тийм шүү санааширмаар сайхан шүлэг
Номингийн шүлэгнүүдээс тийм нэгэн бадамнал тэгсэн хирнээ гуниглал үнэртдэг
4. уншигч (зочин) | 2009-08-19 06:54:42
тийм шүү санааширмаар сайхан шүлэг
Номингийн шүлэгнүүдээс тийм нэгэн бадамнал тэгсэн хирнээ гуниглал үнэртдэг
5. galt (зочин) | 2009-10-30 13:17:28
seruuhen salxitai namarin ogloog nar aragdaj mandlaa setgel semleh zoolon gunigtai bodoloo bogshooj suunaa
6. galt (зочин) | 2009-10-30 13:26:22
seruuhen salxitai namarin ogloog nar aragdaj mandlaa setgel semleh zoolon gunigtai bodoloo bogshooj suunaa
7. od (зочин) | 2009-11-10 14:34:45
Gaihaltai shuleg bna. nadad yag odoo iim zuil tohioldood bna yaahaa medehgui hetsuuhen l bnshuu...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Миний баннэр та блог дээрээ тавина уу

fgvv хамгаалалт анхааруулага
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. <3 .::Анхааруулга::. Блогын эзний зөвшөөрөлгүй нийтлэл, бичлэгүүдийг хуулбарлахыг хатуу хориглоно. Блогын эзэн Хайрынбурхан. Холбоо барих хаяг: xairiinburxan@yahoo.com . Танд баярлалаа © www.gereltnaran.bblog.mn
цас Snow!
CursorsFree Cursors