Хайртай залуу чинь харьцаагаа таславал бурууг өөрөөсөө хай

fgvv

Хайртай залуу чинь харьцаагаа гэнэт таславал хэзээ ч бүү гутар. Гагцхүү сэтгэл санааны хямралаас гарах зөв аргыг л олох нь чухал.

1.Мэдээж, хайртай залуу чинь гэнэт харьцаагаа таславал танд их хэцүү байх болно. Иймд юуны түрүүнд орчноо соль. Амралт, сувилалд явсан ч болно. Эсвэл нэг тийшээ аялалаар яв.
2.Шинэ орчинд төрсөн сэтгэгдэл нь таны сэтгэлийн шархыг бага ч гэсэн анагааж амьдралд тэмүүлэх хүслийг улам нэмэгдүүлнэ.
3. Хүнтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй бол. Шинэ танилуудтайгаа харьцах харьцаа сэтгэлзүйн хувьд маш сайн эмчилгээ болдог.
4. Хэрэв хайртай залуудаа хаягдаад, түүндээ шаналж хэн нэгэнд сэтгэлээ уудлан ярьмаар санагдвал хаа хамаагүй хүнд хамаг нууцаа бүү дэлгээрэй. Өөрийнхөө хамгийн итгэлтэй гэсэн ойр дотны ганц нэгхэн найздаа л энэ тухай ярьж болно.
5. Хамгийн гол нь өөртөө уйтгарлах, гиюүрэх зав бүү олго. Сэтгэлийн шаналалаа өөртөө бүү төвлөрүүл. Хүмүүст хэрэгтэй зүйл хийх юмуу найз нөхөддөө туслаж болно шүү дээ.
6. Өөрийнхөө имижийг өөрчил. Үсээ өөр өнгөөр будуулж, үс засалтаа өөрчил. Өөр хувцас худалдаж ав. Энэ нь таныг өөр хүн болсон мэт санагдуулах болно.
7. Аливаа үл ойлголцол, санал зөрөлдөөн, эв түнжин эвдрэх, салалт, хагацал зэрэгт хоёр тал хоёулаа буруутай байдаг. Та ч тэдний нэг гэдэг нь ойлгомжтой шүү дээ.
8. Иймээс эв түнжин хагарлаа гэхэд хэн нэгнээ хэт буруутгах, гомдох, тэр тусмаа хэн нэгнийгээ занаж зүхэх нь утгагүй зүйл юм.
9.Хамгийн гол нь та өөрийн алдаагаа ухаарч тэр алдаандаа дүгнэлт хийсэн байхад л хангалттай.

 Эхийг: Хань сонин

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Миний баннэр та блог дээрээ тавина уу

fgvv хамгаалалт анхааруулага
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. <3 .::Анхааруулга::. Блогын эзний зөвшөөрөлгүй нийтлэл, бичлэгүүдийг хуулбарлахыг хатуу хориглоно. Блогын эзэн Хайрынбурхан. Холбоо барих хаяг: xairiinburxan@yahoo.com . Танд баярлалаа © www.gereltnaran.bblog.mn
цас Snow!
CursorsFree Cursors