И-мэилээр Илгээсэн Ягаахан сарнай ...

fgvv Өвлийн нэгэн бүүдгэрхэн өглөө

..За байз. Эмийн сангаас Читамон авчихаад интэрнэт кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгvй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан єнгєрдєг юм бэ. Удахгvй шинэ жил болох нь чєтгєр ав хэмээн бодсоор Сvхбаатарийн талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа.

Би бол нэгэн хувийн дээд сургуулийн англи хэл орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо єндєр нуруутай, царайлаг гэхэд хэцvv, бас vзэшгvй муухай ч тєрєєгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, ФМ сонсох дуртай. Ердєє л тийм дундаж хvн л дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгvй шvv. Харин ямар ч онцлоггvй Энхцэцэг нэрэндээ ёстой дургvй. Гэвч яая гэхэв, єдий хvрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хvлээх гэдэг бас миний дургvй юмний нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрэл дундуур зам хєндлєн гvйж цагаан Элентрагийн жолоочийн сvнсийг зайлтал тоормослуулаад сая нэг зам гарлаа. Жолооч нь над руу ууртайгаар гараа зангидан занаад давхин одов. Би ч мєчєєгєє єгсєнгvй. Араас нь долоовроо чамархайндаа хvргэн эргэдэж тэнэг, хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав.

Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход миний элдэв эм тангийн vнэр, чимээгvй, цэмцгэрхэн орчин намайг угтлаа.

- Хоёр боодол читамон бас хамрийн дусаалга гээд халаасаа тэмтэртэл тvрийвч маань байсангvй. Сандрахад зvрх амаар гаран алдан пил пилхийн цохилоход vvргэвч, хvрэм, ємднийхєє бvх халаасийг тэмтрээд тvрvvвчээ олсонгvй. Автобусад суугаагvй болохоор суйлуулаагуй гэсэн vг. Сvхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гvйлээ. Толгой сандрахдаа санах ойтой машин шиг л ажиллах юм. Одоо ч хvн олоод авчихсаан. Ээжийн єгсєн арван мянгат. Бас тvрийвч. Наддаа л ванлий эд байж. Чєтгєр ав.

- Хvvе охион, чи юмаа хаяагvй биз гэх, тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууний бутны дэргэдэх намхан сандал дээр буй цагаан єдєн хvрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хєєрхєн охин бэ гэж дотроо дуу алдаад

-Харин тийм. Мєнгєє хаячихаад... гэхэд минь
-Энэ мєн байхаа. Уначихсан хэвтэж байсан юм гээд тэр охин жижигхэн хар тvрийвчийг минь гаргаад ирлээ.
-Хvvе, мєн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа гэж би дуу алдаад гараа сарвайв.
-Зvгээр, зvгээр гээд тэр охин бослоо.

Ингээд салан одох vнэхээр харамсалтай санагдсан тул би
- Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад
- Халиун гээд vvргэвчнээсээ нэрийн хуудас гарган надад єглєє.
– Єє, баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгvй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд єгье. Чи байгаагvй бол би дvvдээ эмгvй харих байлаа. Яг энэ vеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав. Тэр туяхан гартаа шvдэнзний хайрцагний чинээ Нокиа гарган бариад урт сормуусаа буулган
-Би харьж явна. Номноос харж байж чамд хэлье гээд над руу харж

- За баяртай, Энхээ. Чамайг ингэж дуудаж болно биз. Утасны дугаарыг чинь утасныхаа санамжинд хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хєєрхнєєсєє гадна цаанаа л нэг эрхэмсэг охин юм.
- Баяртай утсаар яриарай!

Ингэж би нэгэн шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утасруу залгав.
-Байна. Хэн бэ? гэх нєгєє хонгорхон дуу сонсогдоход
-Энхээ байнаа. Юу байна? Чи утасдсан уу, сая? Би дєнгєж номын сангаас орж ирээд байна.
-Єє сайн уу? Би тvрvvн залгасан юм. Чи vдийн хоолоо идсэн vv?

- Амжаагvй ээ. Номын санд сууж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шvv. Тэр миний энэ vгэнд баясан инээд алдаад
- Тэгвэл чамайг хоолонд урья. Виннэрс кафэд уулзах уу. Мэднэ биз дээ?
-Мэднээ, мэднэ. За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзая. Намайг хувцаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиун хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв.
-Би жаахан хоцорчихлоо гэхэд минь тэр.

-Зvгээр ээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хvрэн хавтастай цэс дєхvvлэв. Би гvнцэг сонгох гэж самбаганасангvй. Харин эхэнд байснаар нь хонины махан шницэл Колатай захиалчихлаа. Харин Халиун vхрийн гол мах мєєгтэй, усан vзмийн шvvс сонгов.

Хоолний дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав, ээж нь гадаадад суудаг тул vеэл дvvтэйгээ хоёул амьдардгийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой л цэмцгэр айл юм. Нил цэнхэр єнгє голлон тохижуулсан зочны єрєєнийх нь буйдангийн ємнєх чулуун ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нvдэнд туслаа.
-Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн єгєє вэ? Найз залуу чинь уу? гэж би дvлий хvнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нєгєє цэцэгийг vнэрлэв. Тийм шулуухан, бодлогогvй юм асуусандаа би сvvлд нь их харамсаж билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн vсээ илээд
-Энхээ, би чамд єєрийнхєє тухай илэн далангvй ярьчих уу? Дєнгєж танилцахад л чи надад нэг тийм... итгэл даамаар охин шиг санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хvн л дээ. Одоо л гэхэд ингээд дєрвєн хананы дунд ганцаараа. Надтай хамт амьдардаг vеэл дvv маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнай миний хувьд бол их урт яриа болно доо гээд шvvрс алдав.

-Би чинь Холландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маострихтэд сурж, дараа нь тэндээ vлдэж ажилласан.
Ангидаа би ганцаараа Ази охин байлаа. Намайг тэнд Хэлли гэж дуудна. Би зєвхєн Сью гэдэг америк охинтой л vерхэдэг байсан. Тэндхийн хvмvvс монголчууд шиг хамт олонсог биш. Бvр багаасаа биеэ даачихсан аминчхандуу улс байдаг. Уржнан юм л даа. Би и-майлээр Дєл гэдэг хvvтэй танилцсан юм. Нэгдvгээр сарын 10-нд тєрсєн єдрєєрєє Монгол оюутны вэб хуудаснаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ.

“Амьдралыг олон талаас нь бясалгах дуртай 18 настай Монгол залуу мєрєєдлийн гvнжээ эрж байна. Тэгэхдээ Тєр барьж байсан монгол хатдын нэгнийнх нь нэрийг таах, нас надаас хєгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой. /Хатны нэр долоон vсэгтэй шvv/ Ингээд энэ болзлыг биелvvлэх мєрєєдлийн гvнждээ энэхvv сарнайг бария” гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь

“Тєр бариж байсан хатныг Турихан гэж таагаад єєрєєс чинь нэг насаар дvv мєрєєдлийн гvнжид нэр дэвшигч тєрсєн єдрєєрєє ягаан сарнайг хvлээн авлаа” гэсэн захидал бичиж танилцсан. Интэрнэтээр аль дvрсгvйтэхийг тэр гэхэв. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж л захидал бичдэг байснаа утсаар яриж, зургаа солилцсоноос хойш дандаа л тvvнийг боддог болчихлоо. Нэлээд бодлогошронгуй харцтай нvд нь их таалагдсан. Харин Дєлєє миний царайг зураг явуулахаас ємнє яг таасан гэж зvтгэдэгсэн. Зургаан сарын дотор бид хоёр бие биендээ vнэхээр хайртай болчихлоо. Хавар нь би дунд сургуулиа тєгсєєд хаана сурах талаар манайд бєєн яриа боллоо. Аав Парист намайг эхлээд коллежид элсvvлж, дараа нь Сорбонн их сургуульд сургах бодолтой байдаг. Би зvрх сэтгэлийнхээ нууцийг зєвхєн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч:

- Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл, ахуйгаасаа ч их тєсєєрєх нь гэсээр аавыг буулгаж авсан. Буянт-Ухаа дээр намайг Дєл маань жинхэнэ ягаан сарнайн баглаа барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг нь мартахийн аргагvй.

Зургаа дугаар сарын бороотой єдєр байсан. Санхvv эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дєлєє бол харин МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдvгээр курс тєгсчихсєн байсан. Тоонд vнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийнхэнтэй нь танилцлаа. Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дvvтэйгээ гурвуул амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хvvтэйгээ адилхан нvдтэй. Намайг ямар хєєрхєн охин бэ? Миний хvvг яаж тоосон юм бол доо. Би чамайг охин шигээ л бодож явна гээд л. Харин нэгдvгээр ангийн дvv нь
-Та манай ахтай суух юм уу? гэхэд нь би ширээн доогуур ортлоо ичиж Дєлєє:
-Очко миний дvv альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг авч тохижуулж єгєєд явахдаа:

- Чи миний охиныг халамжилж яваарай. Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин юм шvv гэж хатуухан ч юм шиг учирлах, захихын хооронд хэлж, хоёуланг минь vнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хvvхэд шиг vерхэж байсан. Дєл компьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мєнгєє тэнцvv хоёр хувааж, хагасыг нь ээждээ єгнє. Yлдсэнийг нь надад зориулна. Сургалтын тєлбєрєє ч єєрєє олдог байв.

Миний философийн шvvлэгт бэлтгэсээр бид хоёр оройтчихоод Дєлєє манайд нэг удаа хоносон юм. Намайг vнсчихээд л зочны єрєєний энэ буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмаазтай бєгж бэлэглэж сvй тавичихаад хамт унтана. Бас хадаг тавиж охиныг нь гуйж байгаагаа Маострихт руу ирээдvйн хадмууддаа интэрнэтээр мэдэгддэг юм билvv гэнэ. Мэдээж бие биендээ хайртай хоёр залуу хvмvvс юм чинь. Ялангуяа тvvнд бол амаргvй л байсан байх. Тэр шєнє хоёр ч удаа миний єрєєний vvдэнд ирээд буцахийг нь би мэдсэн л дээ.

Сар бvрийн 10-нд бид хоёр танилцсан єдрєє тэмдэглэж Виннэрст суугаад Дєл надад ягаан сарнай бэлэглэдэг юм. Халиун яриагаа таслан

-Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хvргэх шиг боллоо гэхэд нь энэ гайхам хайрын тvvхэнд бvр автчихсан байсан би сэхээ орж:
-Зvгээр ээ. Харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ “Єнєєдєр чинь нээрээ арван хоёр сарын 10 юм байна шvv дээ” гэж бодлоо...

Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж баяр хvргэчихээд Дєлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бvлийнхэн шиг vнэхээр сайхан байсан. Дєлийн дvv Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг мэдэхэд л ээж нь бага хvvгээ дагуулан нєгєє єрєєнд орж, бид хоёр хоёулхнаа vлджээ. Дєлєє намайг vнсээд vсийг минь илж

- Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Би ч чамайг дандаа баярлуулж явна. Аавыг явчихсанаас хойш ээж ямар их ганцаардаж байгааг би мэддэг. Тийм болохоор чамайг би насаараа хайрлаж явна. Бvх насаараа шvv.

Ингэж л нэг жил хачин хурдан єнгєрсєн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн єдєр бид хоёр Сараагийн концертыг vзчихээд харих замд Дєлєє миний гараас атган

–Ийм гоё хуруунд Диана гvнжийнх шиг л гоё бєгж зvvлгэх юмсан. Чамд амалснаараа хоёулаа удахгvй сvй тавина. Одоо бол би чамайг vнсэх л эрхтэй гээд хоёулаа их удаан vнсэлцсэн. Тэр єдрийн юм бvхэн сvvлчийнх байсан. Yхэл гэдэг хvнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгvй. Маргааш нь Дєл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд vйлчлэх гээд Тэрэлж явчихсан юм. Шєнє манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор

-Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хvрээд ирээч. Дєл осолд орчихлоо. Чамайг л дуудаад байна гэсэн... Би яаж эмнэлэгт хvрсэнээ ч санадаггvй. Yvдэнд нь сувилагч цагаан нємрєг єгснийг л санаж байна... Тvvнийг нь мєрєндєє углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гvйсэн. Тэгсэн чинь... Тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илvv цонхийгоод цайчихсан ухаангvй хэвтэж байсан. Єглєєхєн инээгээд амьдралын баяр баясгалан, єєртєє итгэх итгэлээр дvvрэн явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргуй.

- Дєл єє! гээд намайг уйлахад нvдээ нээж, хєнжил дороос гараа арай ядан гаргаад миний vсийг илж... Чи миний тєлєє... урт удаан амьдарч... намайг дурсч яваарай... миний мєрєєдлийн гvнж гээд л ухаан алдсан. Тэгээд... тэр шєнийнхєє vvр гэгээрэх хvртэл vхэлтэйгээ тэмцсэн дээ. Дєлийн нас барсанаас хойш зургаан сар єнгєрчихсєн. Эртvvд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг хамт єнгєрєєснийг мэдэхгvй. Тэр нохойн хошууний бут, Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бvгд л бид хоёрийн хайрын гэрч.


Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хvний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан тvvний минь єгдєг байсан бэлэг. Одоо сар бvрийн 10-нд єєртєє энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аярхан хvрч
- Єєр хvнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би Монгол хvнтэй л сууна гэж боддог шvv.

Yхсэний хойноос vхдэггvй гэж манай монголчууд ярьдаг. Тvvнийхээ алхаж явсан гудамжаар єдєр бvр явж Богд уулийн мод ногоорох, шарлахийг vзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав, ээж рvvгээ яваагvй. Ер нь Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдгийг гадаадад байхдаа хvн илvv мэддэг байх. Одоо би хичээлдээ л шамддаг ирээдvйд НYБ-д ажиллахсан гэж хvсдэг гээд гэнэт Халиуний хоолой зангирлаа. Цоргисон харцтай гvн хар нvднээс нь нэгэн том нулимс тасран бємбєрєх аж.

-Ёстой л мєрєєдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг vлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Халиун аа чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол vнэхээр атаархмаар л санагдаж байна шvv гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авсанаа:

-Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж єгье дєє гээд босов. Энэ vеэр хvзvvндээ зvvсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо.
-Чиний утас ямар тансаг эд вэ. Ийм утастай болчихвол ч “утаа гартал” нь ярина даа гэж намайг дуу алдахад Халиун инээмсэглэн

-Чи хєгжилтэй охин юм аа. Миний vеэл Золоо бас над шиг битvv хvн болохоор бид хоёр єрєєндєє ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шvv. За хоёулаа гаръя гэхэд нь би

-Ер нь чи манайд очоод хоночих. Манайхан бол бvр надаас ч хєгжилтєй хvмvvс гээд бодчих. Би оройтчихлоороо дандаа найз охидоо дагуулж очдог болохоор аав, ээж хоёр юм хэлэхгvй. Тэгээд ч чам шиг хєєрхєн даруухан охинд бол манай ээж шууд “хайр” зарлана хэмээн ятгасаар би хичээл номыг нь авахуулаад хамт гарлаа. Одоо бол сэтгэл сэргэчихжээ. Ер нь ч би удаан гуниглаж чаддаггvй хvн л дээ.

Yvнээс хойш бид хоёр ёстой салшгуй найзууд боллоо. Халиуны нєлєєгєєр би гэдэг хvн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, С.Моэм гээд л том том зохиолчдын фэн боллоо. Англи хэлээр нєгєє нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппэр, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш єєрийн мэдэлгvй ємнєє зорилготой, ирээдvйдээ санаа зовдог хvн болон “томоожиж” байлаа, би гэдэг хvн. Миний зvгээс гэвэл єєр шигээ vймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хєргєгчийг нь “цэвэрлэж” єгнє дєє.

Нэг єдєр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нєгєє хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт
-Энхээ, чи наад уснаасаа балга даа. Аан хаа тєвєнх чинь их хєдєлж байна. Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал vзvvлээрэй гэлээ. Орой нь ээжид энэ мэдээг дуулгаснаар би гэдэг хvн маргааш нь гэхэд “баривчлагдаж” эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангvй. Халиунд хэлсэн уу гэхээр найз чинь хєдєє эмээ рvvгээ явчихсан гэнэ. Арав хоног эм, тарианд бємбєгдvvлсээр “Шим тэжээлтэй иодийн найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх” заавартайгаар эмнэлгээс гарлаа.

-За ингээд эрх чєлєєтэй боллоо гэхэд минь ээж
-Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэсэг яаж гэрт тогтоодог юм билээ гэсээр машинд суув. Таксигаар ийн харих замд аав

-Миний охиний найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн ємнє явчихсан шvv дээ. Чамтай уулзаж амжсангvй гэж их л зовж байна лээ. Захидал бэлэг нь гэрт бий. Аав нь чамайг эмчилгээтэй байхад хэлээгvй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Ингээд хамгийн сайн найзтайгаа уулзаж амжилгvй гадаад явуулчих ч гэж дээ.

- Хэрэггvй л эмнэлэгт хэвтлээ. Чєтгєр ав гэсэн vг нэг л мэдэхэд л уруул давчихжээ. Миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хvлээж байлаа. Туузний завсар хавчуулсан зурваст

- Энхээ! Чамайг энэ захидлийг уншиж байхад би Парист сууж байна. Ээж аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Сэтгэл сэргээж ганцаардлыг минь хуваалцаж байсанд чинь баярлалаа гэхэд багадах байх. Гар утсаа чамд дурсгал болгон vлдээе. Чамд таалагддаг байсан шvv дээ. Би єдєр бvр и-майл бичнээ. Халиун гэжээ.

Хайрцагнаас мєнгєн гинжин оосортой гялалзсан жижигхэн утас гарч ирлээ. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув.
-Аниа, эмнэлгээс гараа юу гэж миний дvv Тулгын дуу vvдэнд хадаж бодлын шувуудыг минь vргээчихлээ. Маргааш нь надад Халиунаагаас “Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас Франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннд хамт сурна шvv” гэсэн захидал ирvvлсэн байлаа. Бас ягаан сарнайтай гээч.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-08-05 15:47:25
гоё өгүүллэг шүү
2. oyu (зочин) | 2009-08-06 14:32:27
Setgel hudulchihluu. Odoo tsagt iim naizuud ch bas hovorhon shuu. Saihan uguulleg bn.a aa
3. no name (зочин) | 2009-08-06 17:54:57
goeiimaa iim tansag amidraltai sain nz.bi ch bs hen neg itgel daah hund inged buh ymaa yrih ymsan daan ch hen ch namg oilgohgui bhdaa bs tiim shan hair nadad heze ch tohioldohgui gdgt bi bat itgeltei bna
4. apabst | 2009-08-06 18:21:01
хөөх ямар гоё өгүүллэг вэ бүр дотор нь уусаад орчих шиг боллоо...
Чи өөрөө бичсэн юм уу? үнэхээр сэтгэлд шингэтэл бичжээ.
5. Maralaa (зочин) | 2009-08-12 11:39:01
uneheer goy yumaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Миний баннэр та блог дээрээ тавина уу

fgvv хамгаалалт анхааруулага
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. <3 .::Анхааруулга::. Блогын эзний зөвшөөрөлгүй нийтлэл, бичлэгүүдийг хуулбарлахыг хатуу хориглоно. Блогын эзэн Хайрынбурхан. Холбоо барих хаяг: xairiinburxan@yahoo.com . Танд баярлалаа © www.gereltnaran.bblog.mn
цас Snow!
CursorsFree Cursors