Сүүлийн үед залуучууд эрчүүд маань хайртай найз охин, гэргийдээ баяр ёслол тэмдэглэлт үйл явдлуудаар цэцэг бэлэглэх нь цөөнгүй болсон билээ. Тийм болохоор хэрэг болж магадгүй мөн мэдэхэд илүүдэхгүй гэдэг үүднээс хайртаа өгөхөд тохиромжтой цэцэгсийн тухай юуг илтэгдэг талаар оруулахаар шийдлээ.
1. Цахилдаг цэцэг- Iris
Өнгө: шар, хөх, цагаан, цагаан цэнхэр, ягаан өнгөтэй.
Тайлбар:Үнэнч сэтгэлийг бэлэгдэнэ. Амраг бүсгүйдээ цахилдаг цэцэг өгвөл та түүнийгээ байлдан дагуулахад чинь энэ цэцэг тусална.

2.Цахирмаа- Orchidee
Өнгө: Цахирмаа нь ягаан, шар, цэнхэр гээд л маш олон өнгөтэй.
Тайлбар: Үзэсгэлэн гоо, хайр дурлал, тансаг эрхэм байдлыг бэлэгдэнэ.

3. Цагаан уул- Edelwiss
Өнгө: Цагаан
Тайлбар: Жилийн дөрвөн улиралд цасан цагаан өнгөө гээдэггүй учраас энэ цэцгийг үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдэл хэмээн үздэг.

4. Алтан зул- Tulip
Өнгө: ягаан, улаан, цагаан, улбар шар, цэнхэр, хар гээд л маш олон төрөл өнгөтэй.
Тайлбар: Ариун гэгээн дурлалын бэлэгдэл.

5. Гэсэрт- Астра
Тайлбар:Дур булаам байдал хайрын бэлгэдэл, тансаг байдлыг илэрхийлдэг.
6. Сараана- Lilium
Тайлбар: Охин, цэвэр цэмцэгэр, гоо үзэсгэлэнгийн сүр жавхланг илтгэдэг.

7. Сарнай- Rosa
Сарнай цэцэгийн өнгө бүр нь тус тусын утга агуулгыг илэрхийлдэг...

Улаан сарнай: Би чамд хайртай, бүхнээс илүү чамайг хүсч байна гэсэн дохио болдог. Хүчтэй дурлал хүсэл тачаал хүндлэлийг бэлэгдэнэ.
Шар сарнай: Бөхөж буй хайр, хардалт, итгэл алдрахыг
Улбар шар сарнай: тачаангуй бодол
Шар улаан сарнай: - баяр хүргэх
Заарийн сарнай: - эрхэмсүү гоо үзэсгэлэн
Тоорын өнгөт сарнай: - хайртдаа дотносох, нэгдэх
Ягаан сарнай: - гунхах, айлгүйтэл бас эелдэг энхрий зөөлөн, хурц мэдрэмж, надад итгээч
Ягаан, цагаан сарнай: - мөнхийн хайр дурлал
Хуримын сарнай: - аз жаргалтай амьдрал
Цайвар ягаан өнгийн сарнай: - шагшин гайхах
Гүн ягаан өнгийн сарнай: - талархал
Улаан сарнайн цоморлиг - Ариун, энхрий байдлыг илтгэдэг



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: