Үгийн дайн

Бүх хосууд маргалддаг. Тэгээд бие бие рүүгээ хорон муухай үгс шидэлж "Үгийн дайн"-ыг дэгдээдэг. Зарим нь сүүлдээ бүр гар зөрүүлнэ. Харин та зөв маргалдаж чадаж байгаа болов уу? Маргааныг Хэрхэн? Яаж? "дайн" болгохгүй байх талаарх доорх хэдэн зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзэхэд гэмгүй л болов уу. Хэрэг болно шүү. fgvv

1. Болохгүй: Яриаг нь тасалж хашгичих Харин оронд нь: Маргаанд ихэвчлэн сонсож чадсан нь ялдагийг санаад нүд рүү нь хараад бүгдийг сонс. Тэр хэлэх гэсэн бүх үгээ хэлж дууслаа. Одоо нэмж хэлэх зүйл түүнд алга. Тэр аажим аажмаар тайвширна. Харин таны дотор давчдаад хэл чинь загатнаад байгааг мэдэж байгаа ч тэвч. Сэтгэлийн шуургаа намжсаны дараагаар гомдоллон илэрхийл. Түүний буруу байсан бол ухаарах л болно.

2. Болохгүй: Олон зүйлийн талаар маргалдах Харин оронд нь: Маргалдаж байгаа асуудлынхаа голыг олох хэрэгтэй. Маргаан ерөнхий байснаас нэг "сэдэвтээ" төвлөрөх нь хамаагүй үр дүнтэй.

3. Болохгүй: Түүний ааш зан руу "дайрах" Харин оронд нь: Түүний хувь хүний зан чанар руу бус тухайн маргалдаж буй сэдэвтээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. "Чи угаасаа тийм зантай" гэсэн үгс маргааны үед хэн хэнийх нь уурыг улам дүрэлдзүүлдэг учраас маргаан үүссэн нөхцлийг л онцгойлох нь зүйтэй.

4. Болохгүй: Маргаанаа төгсгөлгүй орхих Харин оронд нь: Маргаанаа заавал эцэс болгох хэрэгтэй. Бие биедээ уурлаж уцаарласан байдалтайгаар орондоо хэзээ ч орж болохгүй гэдгийг сэтгэл зүйчид дуу нэгтэйгээр зөвлөж байна. Тиймээс унтахаасаа өмнө маргаанаа нэг тийш нь болгох хэрэгтэй шүү.

5. Болохгүй: Бусдыг маргаандаа хамруулах Харин оронд нь: Маргаанаа зөвхөн хоёр биенийхээ дунд байлга. Хэзээ ч бүү хадам ээж, найзыг нь маргаандаа "дурс". Тэгвэл галыг унтраах бус улам ноцоох болно.

6. Болохгүй: Хүүхдүүдийн дэргэд маргалдах Харин оронд нь: Уучлал хүсээд тэднийг өрөөнөөс гаргах. Тэгээд ТВ-гийнхээ дууг чангалаад хэрэлдэж өгөх хэрэгтэй дээ. Тэднийхээ дэргэд хэрэлдэж байгаа бол та хоёр хамгийн муу ээж аав гэдгээ сана.

7. Болохгүй: Гар зөрүүлэх Харин оронд нь: Тэвч. Нэг гэрийн хоёр нэг л гар зөрүүлэх юм бол цаашдаа ч байнга ийм аргаар асуудлаа шийдэх гээд байдаг болдог байна. Энэ ч муу шүү.

Эх сурвалж

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-07-22 20:14:33
сайхан зөвлөгөөө шүүү
2. Namara | 2009-07-23 00:14:37
хэрэгтэй эд байна
3. jjamuha (зочин) | 2009-07-31 04:46:40
ug ni margaan nl oilgoltsoliig zogsooj chadax l xuuxed yum. tegeed yaxaaraa dandaa nadtai muudaltsdiin
4. busgui (зочин) | 2009-09-10 22:53:32
Bid 2 bie biedee,2 huurhun huuheddee uneheer hairtai,hamt amidraad 12 jil bolj bgaa ger bul.Haaya neg heruul garna,garah garahda nileen notstoi yum bolnoo.Minii nuhur nileen ogtsom uurtai,huniig er ni sonsoh durgui uuruu l yarih durtai.Uurlahaaraa hashgichna,yum avch shidne.Namaig ter uedee yu ch gej hamaagui helne,hamgiin muuhaigaar ch helne.Ehende bi uilaad l suugaad,daraa ni gomdood hed honog duugarahgui,nuhur maani argadaj uuchlal guij neg hevendee ordog blaa.Harin suuliin ued bi aimaar uur hureed yarihig ni ch sonsoj chadahgui yahaaraa bi ingej heluulj,duugui bh estoi yum gej dairsaar bgaad aimaar bur yuma avch shided ,ochoj barij avch tsohidog bolson.Hun ayandaa iim bolchih yum,daraa ni bodood uuriiguu l zuvtguud tuunii buruug tuund gomdsonoo tuuj bodood bhaas bish uuchlal ene ter bodohgui.Er ni manai nuhur uuriinhuu ah duud hairtai,bi ch gesen hairtai l da gehdee l nuhur maani ah duu narinhaa derged zan ni uurchlugduud,tednihee derged nadaas uuchlalt guina ch gej bgui,er ni sonin zan gargadag l da.Gevch ted nar ni bgui ch gesen bid 2 tedniihnii tuhai yaria boloh yum bol zaaval hereldej duusdag.tegseer bgaad bi hadmuuddaa uneheer durgui bolj bna yah ve?
5. Монгол Зон | 2009-09-10 22:58:42
margaad yugaa hiine, hiisen hooliig ni idehee baichih shig saihan yym haa baina, zahialaad l, dahij zahialaad l, ha ha
6. Хайрынбурхан | 2009-09-15 22:10:51
er n bol tiim zuil ger bul bolgond tohiolddog ene bvhniig shiidwerleh arga n yariltsaad vzeh n der bh. Mon ta tsaas awch bgad tsaasaa 2 huwaagaad neg tald n nohoriinhoo sain, nogoo tald n muu taluud zurshil zan awiriig n jagsaan bicheerei tgd l muu n ilvv bnuu sain n ilvv bnuu gdgiig haraad ter muu dutagdaltai taliig n ali blh tsoolj chadah yum bol ta 2iin dundah heruul margaan bagasana bh er n ingesneer vl oilgoltsol baga garch ta 2iin hariltsaa ilvv dotno blh bh nohorteigoo sain yarilts

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Миний баннэр та блог дээрээ тавина уу

fgvv хамгаалалт анхааруулага
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. <3 .::Анхааруулга::. Блогын эзний зөвшөөрөлгүй нийтлэл, бичлэгүүдийг хуулбарлахыг хатуу хориглоно. Блогын эзэн Хайрынбурхан. Холбоо барих хаяг: xairiinburxan@yahoo.com . Танд баярлалаа © www.gereltnaran.bblog.mn
цас Snow!
CursorsFree Cursors