2009-07-03 12:26:23

Хуйлран, давалгаалж буусан ч
Хуурамч хүмүүний төрх гурав солигдож өнгөрсөн ч
Хувиршгүй нандин хайр чинь
Хөдлөшгүй бат сэтгэлээр
Хуудуу орчлонгийн тавцанд миний л байсаар ирсээн
Нэг л мэдэхэд хяруу унаж, намар болж
Нисэн одох шувуудын цуваа алсыг зорино
Харин тэгтэл миний л хайр хажууд үлдэж
Хавар хаврын цэцэгсийг наддаа зориулж түүнэ
Тийм болохоороо чи
Тэвэрт минь багтах хөрөнгө
Тэнгэр, газрын эргүүлэгт
Тэнцэж үлдэх амьдралаа
Чамаас хүссэн нандин хайр өмч минь болж
Чамдаа зориулсан миний амьдрал үнэн болж үлдэнээ
Чи миний үл хөдлөх хөрөнгө
Чи миний үл хувирах хайр
By: Г.Гантулга


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: