.jpg)
Сонин харж суутал энэ нээх сонирхолтой мэдээг оллоо манайхаан таалагдах байхаа хэхэ уншаад үзээрэй.

Ямар ч залуу хаалгыг чинь тогшоол, "Энд хөөрхөн бүсгүй суудаг уу? Би түүнтэй гэрлэх гэсэн юм" гээд ирэхгүй нь лавтай. Тиймээс санаачлагыг гартаа ав.
Эрчүүдтэй хаана танилцах вэ гэдэг л хамгийн чухал юм. Учир нь миний ирээдүйн эхнэр хаана юу хийж болох вэ? Гэсэн асуултад аль эрт хариултаа өгсөн байдаг. Та нөхөр хайж байвал бааранд очих хэрэггүй. Тэнд ирээдүйн нөхөр чинь байхгүй нь тодорхой. Байсан ч гэсэн тэрээр бааранд ирээдүйн эхнэртэйгээ танилцахыг огтхон ч хүсэхгүй. Хэрэв та нөхөртэйгээ бааранд танилцана гэж муйхарлан зүтгэвэл тийшээ харанхуй шөнөөр биш, ажлаа тараал л ороорой.
Таны ажил. Хамт ажилладаг ганц бие эрчүүдийг, ажил хэргийн холбоотой байдаг залуучуудыг сайн ажиглаарай.
Номын дэлгүүр. Тэнд эр хүйсний хамгийн шилдэг, хамгийн сонгодогууд нь цуглардаг билээ. Та ичиж зоволгүй талаагдсан залуудаа очоод "би нэг сонирхолтой ном унших гэсэн юм. Та надад зөвлөөч" гээрэй.
Өөрөө үйлчилдэг дэлгүүр. Ажлаа тараад ирээрэй. Ганц бие эрчүүд үүгээр дүүрэн холхилдож байгаа. Сонирхсон залуугийнхаа хажууд очоод лангууны дээд давхраас бараа авах гээрэй. Боловсон залуу бол танд олон таван үгүй туслах нь лавтай. Хариуд нь баярласнаа илэрхийлж ямар хоолонд дуртайг лавлаарай. Эрчүүд хоолны тухай ярих дуртай шүү.
Номын сан. Номын дэлгүүрээс ч дээр байж магадгүй. Учир нь таалагдсан залуугийнхаа хажууд суугаад юм асуух журмаар чөлөөтэй ярилцаж болно.
Үдэшлэг. Төрсөн өдөр, үдэшлэгийн үеэр залуучуудтай танилцахад тохиромжтой. Тэгэхдээ тэдний анхаарлыг татья гэвэл согтууруулах ундаа амсах төдий хэрэглээрэй. Тэгвэл залуучууд өөрийн эрхгүй өдөж эхэлнэ.
Ресторан. Заавал дээд зэрэглэлийн ресторанд орох гэсний хэрэггүй. Яагаад гэвэл хаа нэгэн газар хооллох хэрэгтэй. Аятайхан залуугийн хажууд суугаад "би энд анх удаагаа ирж байна. Та нар ямар хоол захиалахыг зөвлөөч" гээрэй. Ямар ч залуу таны хүсэлтийг дуртайяа биелүүлнэ.
Оройн курс, дамжаа. Эдгээр нь бас л боломжийн газрууд. "Ойлгохгүй" байгаа зүйлээ асуух, лавлах зэрэгт нэн тохиромжтой. Ялангуяа та бялдаржуулах секцэнд явдаг бол азтай хэрэг. Гэхдээ танд сануулахад хамт олны дунд зөв биеэ авч явахын тулд нэгийг нь онцлохгүй бүгдтэй нь адилхан байх хэрэгтэй.
Олон нийтийн байгууллагад элссэн тохиолдолд танд чөлөөт цаг гэж бараг байхгүй болно. Гэхдээ олон сонирхолтой эрчүүдтэй танилцах боломж танд нээгдэнэ. Ганц дутагдал нь гэвэл тэр эрчүүд нэг хэвийн, хоорондоо үзэл бодол, хүсэл эрмэлзэлийнхээ хувьд тун адилхан байдаг.
Эхийг : Хань сонин


Сэтгэгдэлүүд:
iimerhvv gazaruudd l uhaalag zaluus bj maybe ^^
Сэтгэгдэл үлдээх: